Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургууль болон Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Чингэлтэй дүүргийн "Хайрхан хөгжил" спорт цогцолборт тус тус амжилттай зохион байгуулагдлаа.
Залуу офицеруудын манлайлал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 офицер цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт гэсэн үзүүлэлтээр өрсөлдөж нөхөрсөг, сонирхолтой, үзүүштэй гал гарсан өрсөлдөөнийг үзүүллээ.
Тэмцээний дүрмийн дагуу шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй офицерыг даалгавар бүрийн гүйцэтгэлээр дүгнэхийн зэрэгцээ тус бүрийн төрөлдөө тэргүүлэгчдийг зарлаж, шагнаж урамшууллаа.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ОФИЦЕР:
1. Ахмад Г.Жавхлантөгс (ЗХЖШ) Тэргүүн байр
2. Ахмад Ч.Мандуул (ЗХЖШ) Дэд байр
3. Хошууч Даваадорж (БХЯ) Гутгаар байр
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ОФИЦЕР
1. Ахмад Н.Дэлгэрмаа (ЗХЖШ)
2. Дэслэгч Н.Ууганцэцэг (ЗХЖШ)
3. Ахлах дэслэгч Л.Отгондулам (ХХЕГ) нар шалгарсан юм.
Цогцолбор тэмцээний төрлүүдийг Төрийн цэргийн болон сахиулах байгууллагууд хэсэгчлэн хувааж авч зохион байгуулсан юм. Тодруулбал БХЯ-ныхан гадаад хэлний мэдлэг, ЗХЖШ-ынхан бие бялдрын бэлтгэлжилт, буудлага, ХХЕГ-ынхан цэргийн дүрмийн мэдлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрынхан илтгэх ур чадвар, ЦЕГ-ынхан эсээ бичлэг, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тестийн шалгалтыг тус тус зохион байгуулсан юм.
БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНИЙ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
1. Ахмад Г.Жавхлантөгс (ЗХЖШ)
2. Ахмад Ч.Мандуул (ЗХЖШ)
3. Ахлах дэслэгч Г.Баян-Идэр (ТЕГ)
БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНИЙ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
1. Ахмад Н.Дэлгэрмаа (ЗХЖШ)
2. Ахлах дэслэгч Л.Отгондулам (ХХЕГ)
3. Дэслэгч Ц.Мөнхчимэг (Дотоодын цэргийн штаб)
БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТ-ЭРЭГТЭЙ:
1.Ахлах дэслэгч Алтангэрэл (Төрийн тусгай хамгаалалтын газар)
2. Хошууч Б.Амарболд (ХХЕГ)
3.Ахмад О.Ариунбат (ЗХЖШ)
БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТ-ЭМЭГТЭЙ:
1. Ахлах дэслэгч Л.Отгондулам (ХХЕГ)
2. Ахмад Н.Дэлгэрмаа (ЗХЖШ)
3. Дэслэгч Ц.Мөнхчимэг (Дотоодын цэргийн штаб)
ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ-ЭРЭГТЭЙ:
1. Ахмад Цолмонбаатар (ЗХЖШ)
2. Ахмад Г.Жавхлантөгс (ЗХЖШ)
3. Ахмад Ц.Сэргэлэнбаатар (БХЯ)
ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ-ЭМЭГТЭЙ:
1. Дэслэгч А.Энх-Ариун (ОБЕГ)
2. Ахмад Ц.Хишигсүрэн (БХЯ)
3. Ахмад Б.Оксана (ЗХЖШ)
ЦЭРГИЙН ДҮРМИЙН МЭДЛЭГ-ЭРЭГТЭЙ:
1. Хошууч Б.Амарболд (ХХЕГ)
2. Дэслэгч Г.Нямхүү (ХХЕГ)
3. Ахмад О.Ариунбат (ЗХЖШ)
ЦЭРГИЙН ДҮРМИЙН МЭДЛЭГ-ЭМЭГТЭЙ:
1. Ахлах дэслэгч О.Отгондулам (ХХЕГ)
2. Дэслэгч Э.Батчимэг (ХХЕГ)
3. Ахмад Н.Дэлгэрмаа (ЗХЖШ)
ИЛТГЭХ УР ЧАДВАР-ЭРЭГТЭЙ:
1.Ахмад Ц.Сэргэлэнбаатар (БХЯ)
2.Хошууч Э.Жамбалрагчаа (ШШГЕГ)
3.Ахмад Д.Нацагдорж (ОБЕГ)
ИЛТГЭХ УР ЧАДВАР-ЭМЭГТЭЙ:
1.Ахмад М.Мөнгөнцэцэг (БХЯ)
2.Хошууч М.Түмэннаст (Шүүх шинжилгээний ерөнхий газар)
3.Дэслэгч Н.Ууганцэцэг (ЗХЖШ)
СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОЮУН УХААНЫ ЧАДАМЖ СОРИХ-ЭРЭГТЭЙ:
1. Ахлах дэслэгч С.Лхагвабаяр (ШШГЕГ)
2. Хошууч Т.Анхбаяр (ЦЕГ)
3. Ахмад О.Төр-Од (ЦЕГ)
СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОЮУН УХААНЫ ЧАДАМЖ СОРИХ-ЭМЭГТЭЙ:
1. Дэслэгч О.Энхмарал (Дотоодын цэргийн штаб)
2. Ахлах дэслэгч Б.Алтанцэцэг (ЦЕГ)
3. Ахлах дэслэгч Г.Чимэдноров (ЦЕГ)
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН ТЭМЦЭЭН-ЭРЭГТЭЙ:
1. Ахлах дэслэгч Н.Өвгөнхүү (БХЯ)
2. Ахлах дэслэгч Г.Амгалан (БХЯ)
3. Ахмад О.Төр-Од (ЦЕГ)
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН ТЭМЦЭЭН-ЭМЭГТЭЙ:
1. Хошууч М.Түмэннаст (Шүүх шинжилгээний ерөнхий газар)
2. Дэслэгч Б.Болортунгалаг (ЦЕГ)
3. Ахмад Н.Дэлгэрмаа (ЗХЖШ)
БАГААР АЖИЛЛАХ ТЭМЦЭЭНД:
1. Хошууч Даваадорж ахлагчтай Батлан хамгаалах яамны баг тэргүүн байрт
2. Төрийн тусгай хамгаалалтын газрын баг дэд байрт
3. Хошууч Б.Амарболд ахлагчтай Хил хамгаалах Ерөнхий газрын баг гутгаар байрт тус тус шалгарлаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн батлан хамгаалах аюулгүй байдал хариуцсан зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.