Олон орны иргэд БНСУ-ын соёл, хөгжил дэвшилтэй танилцахын сацуу эрүүл мэндийн аялал жуулчлалаар зорин очиж, тусламж үйлчилгээ авдаг билээ. Цар тахлаас хойш тус улсын эрүүл мэндийн аялал жуулчлал сэргэж эхлээд байгаатай холбоотойгоор энэ чиглэлд зөвлөгөө мэдээлэл авах сонирхолтой иргэд олширч байгааг энд дурдах нь зүй. Тэгвэл БНСУ-ын эмнэлгүүд бидэнд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр өөрсдөө, яг бидний дэргэд хүрэлцэн ирээд байна. Тодруулбал, эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөлбөрөөр гадаад үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн Сөүл хотын Ганнам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, нэгэн өдрийг манай улсын үйлчлүүлэгч нарт зориуллаа.
Тэдний хувьд БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацын Монгол зохион байгуулж буй "Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль"-д ч оролцож буй юм. Өөрөөр хэлбэл, арга хэмжээнээс нь хоцорчихлоо гэж сандрахгүйгээр Төв талбайг зорин очиход тухайн танилцуулгаа хийсэн эмнэлгүүдийн төлөөлөл та бүхэнтэй уулзах боломжтой юм.
-Яагаад Ганнам дүүрэг гэж-
Яагаад Ганнам дүүрэг гэж. Энэ асуултыг олон нийт хамгийн их асуух байх. 2019 онд 131 мянган иргэн Сөүл хотыг эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөлбөрөөр зорин очсон бөгөөд тэдний 40 орчим хувь нь Ганнам дүүрэг дэх эмнэлгүүдэд хандаж үйлчилгээ авчээ. Энэ нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд нь гадаад үйлчлүүлэгчдийн зүгээс ямар үнэлгээ авдаг болохыг батлах нэг үзүүлэлт юм. Ингэхдээ үйлчлүүлэгчдийн зүгээс Ганнам дүүрэг дэх гоо сайхан арьс арчилгаа, нүд, уламжлалт эмчилгээ, эрүүл мэндийн шинжилгээг дээд зэргийн чанартай хийдэг гэдгээрээ тус улсдаа ч алдартай аж.
-Чой Сонг Им: 2019 онд Ганнам дүүрэгт ирсэн гадаадын жуулчдын дунд монгол өвчтнүүд тоогоороо эхний тавд багтсан-
Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар БНСУ-ын Ганнам дүүргийн аялал жуулчлалыг дэмжих хэлтсийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хариуцсан дарга Чой Сонг Им ярихдаа "Өнөөдөр БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын гол бүс болох Ганнам медикал сэдвээр өдөрлөгийг зохион байгуулахаар ирсэн. Учир нь 2019 онд Ганнам дүүрэгт ирсэн гадаадын жуулчид дунд монгол өвчтнүүд эхний тавд багтсан. Иймээс монголоос ирж байгаа иргэдэд эрүүл мэндийн мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Ганнам дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээ маш найдвартай байдаг. Тус дүүрэгт нэгдсэн эмнэлгээс гадна нарийн мэргэжлийн төрөлжсөн 2800 гаруй эмнэлгүүд төвлөрч байдаг. Эдгээр эмнэлгүүд нь дэлхийн жишигт нийцсэн эмч профессоруудын баг хамт олон болон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байдаг" гэлээ.
-Нуруу нугас, эх барих эмэгтэйчүүд, гоо сайхны зэрэг зургаан эмнэлэг өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахаар ирлээ-
Өдөрлөгийг зорин ирсэн иргэдийн зүгээс оролцож буй эмнэлгүүдээс өөрсдийн сонирхсон зөвлөгөө мэдээллийг авч байлаа. Харин тус өдөрлөгт ямар ямар эмнэлгүүд ирсэн талаар мэдээллийг хүргэе. Нийт зургаан эмнэлэг ирсэн бөгөөд үүнд:
-Ёнсэй их сургуулийн Ганнам Севиранс эмнэлэг /хавдар, нуруу, зүрх судас, шүд/
-Ганнам Ча эмнэлэг /Эх барих болон эмэгтэйчүүдийн эмнэлэг/
-Нанүри эмнэлэг /нуруу нугас, үе мөч/
-Лайв шүдний эмнэлэг
-View гоо сайхны мэс заслын эмнэлэг
-Стэнтоп урологи судлалын эмнэлэг
-Пак Жонхён: Манай эмнэлэгт арьс, гоо заслын үйлчилгээ авч буй хүмүүс дунд VIP түвшний буюу Монголын УИХ-ын гишүүд ч ханддаг-
Сүүлийн жилүүдэд kpop урсгал хүчтэй хөгжиж буйтай холбоотойгоор олон нийт БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал тэр дундаа гоо сайхны мэс заслын талаар ихээр сонирхох болсон. Тэгвэл тус арга хэмжээнд оролцож буй “View” гоо сайхны мэс заслын эмнэлгийн гадаад харилцаа, маркетинг хариуцсан ажилтан Пак Жонхёноос гоо сайхны мэс ажилбар болон эмнэлгийн талаар мэдээллийг тодруулахад "Манай эмнэлэг нь Ганнам дүүрэгт байрлалтай 19 давхар эмнэлэг. Арьс болон шүд эрүү зэрэг нарийн төрөлжсөн тасгууд бий. Гадаад харилцаагаа илүү тэлж байгаа бөгөөд тэр дундаа Тайланд, Хятад, Япон гэсэн орны хүмүүс дийлэнхдээ ирж үйлчлүүлдэг. Монголчууд их хандах болсон. Ингэхдээ арьс болон гоо сайхны үйлчилгээ авч Монгол үйлчлүүлэгчдийн дунд УИХ-ын гишүүд зэрэг VIP түвшний үйлчлүүлэгч хандаж байгаа. Үйлчлүүлж буй гадаад үйлчлүүлэгчид буудал, хоол унд, эмнэлгээс ирж очиж авах зэрэг үйлчилгээ нь төвлөрсөн эмнэлэг гэдгээрээ давуу талтай" гэсэн юм.