Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.М нь БНСУ-ын Чэжү хотод айлчлах үеэрээ 20 настай Монгол эмэгтэйг хүчирхийлсэн талаарх мэдээлэл ил болсон.
Тэгвэл өчигдөр Чэжү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүх хурал болж, Л.М нь хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос өршөөл үзүүлэхийг хүссэн байна.
Түүнчлэн шүүхээс Л.М-д холбогдох шүүх хурлыг ирэх есдүгээр сард үргэлжлүүлэхээр товложээ.