Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төмөр зам ба залуучууд” олон улсын чуулга уулзалт болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Манай Улс жил бүрийн наймдугаар сарын 25-нд “3алуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 2016 онд шинэчлэн зохион байгуулагдснаас хойш энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тодорхой арга хэмжээ, уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, 2018 онд “Төмөр зам ба залуучууд” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, орон орны төмөр замчин залуус тодорхой сэдвийн хүрээнд зөвлөлдөж байв. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа дээрх чуулганыг Монгол Улсад зохион байгуулж байна.

2018 онд зохион байгуулж байсан анхдугаар чууганд дөрвөн улсын төмөр замчин залуусын төлөөлөл оролцож байсан бол энэ жилийн чуулганд ч мөн адил БНБУ, ОХУ, БНХАУ, ОХУ-ын БНСахУ улсын төмөр замчин залуусын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад уг салбарын залуусын хөгжлийн асуудал ч орхигдуулж болохгүй сэдэв болсон. Энэ цаг үед хөрш орнуудын төмөр замчин залуус нэг дор чуулж, харилцан туршлага солилцохоос гадна бүс нутаг, тив дамнасан төмөр замын тээвэрт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд гарц, шийдэл хайх нь цаг үеийн шаардлага болоод байгаа юм. “Төмөр зам ба залуучууд” сэдэвт олон улсын чуулга уулзалтын ач холбогдол ч үүнд оршдог.

Энэ жилийн чуулганд мөн дотоодын шинэ төмөр замуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог боллоо.

ОПОЗИТ: Бид хоёрын өөрсдийгөө ТООДОГ зүйл нь амьдаараа сайн дуулдаг
ОПОЗИТ: Бид хоёрын өөрсдийгөө ТООДОГ зүйл нь амьдаараа сайн дуулдаг
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.