Лос Анжелэс Лэйкерс багийн од Коби Брайнтын төрсөн өдрийг Лэйкерс багийнхан болон түүний гэр бүлийн гишүүд тэмдэглэн өнгөрүүллээ. Кобигийн гэгээн дурсгалд зориулан түүний төрсөн өдрөөр хүмүүнлэгийн болон бусад олон ажлын Ванесса Брайнт зохион байгуулсны нэг нь энэ долоо хоногт Лос Анжелэс хотод төрсөн хүүхдүүдэд Кобигийн өмсөлийн дугаартай малгай, өлгий зэргийг бэлэглэсэн байна.
Los Angeles Lakers, UCLA Health, Mamba & Mambacita Sports Foundation зэрэг байгууллагуудын хамтын бэлгэнд ил захидлыг дурсгасан байна. Ил захидалд, "Баяр хүргэе. Өнөөдөр чамд болон танай гэр бүлд том баярын өдөр тохиож байна. Өнөөдөр төрсөн бол чи онцгой нэгэн юм. Учир нь өнөөдөр бол Кобигийн өдөр.
Коби үргэлж дараагийн үеийн хүүхдүүдээс урам зориг, эрч хүчийг авсаар ирсэн. Бид чамайг эдгээр хувцаснуудыг өмсөж хэрэглэснээрээ Лэйкерс багийн гэр бүлийн үнэнч бяцхан нэгэн гишүүн болно гэж найдаж байна. Яг л Коби шиг" хэмээн бичжээ.