Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны IV улиралд ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг  боловсруулжээМонгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь“ ЭШХ болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь“ ЭШХ болно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.