Сүхбаатар Хан-Уул дүүргүүдэд "Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүйн"-н сургалт зохион байгуулагдаж байна.
БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, Боловсролын ерөнхий газар хамтран “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг Сүхбаатар, Хан-Уул дүүргийн ЕБ-ын 245 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн 1054 багшид 2023 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтыг:
• Сургуулийн удирдлага
• Бага ангийн багш нарт гэсэн 2 ангилалд хуваан зохион байгуулж байна.
Сургуулийн удирдлагын сургалтад тухайн дүүргийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хорооны гишүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг хамруулсан. Ингэснээр дүүргийн хэмжээнд тэгш хамруулан сургах боловсролын хэрэгжилтийг хангаж ажиллахад нэгдсэн ойлголт, арга зүйтэй болж байгаа нь сургалтын давуу тал юм.
Сургалт дараах агуулгын хүрээнд явагдаж байна. Үүнд:
Сургуулийн удирдлагын сургалт
Тэгш хамруулан сургах боловсролын онол, үзэл баримтлал, орчин, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ангилал, хөгжлийн үнэлгээ, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа
Бага ангийн багш нарт зориулсан сургалт
Тэгш хамруулан сургах боловсролын онол, үзэл баримтлал, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ангилал, хөгжлийн үнэлгээ, суралцагчийн ялгаатай байдал, тэгш хамруулан сургах боловсролын орчин, сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (ГСТ), түүний бүтэц агуулга, хамтын оролцоо, суралцагчийн бодит байдлыг үнэлэх аргачлал, дэмжлэгийн орчин, хөтөлбөрийн тохируулга, ялгаатай даалгавар боловсруулах арга зүй, ГСТ-өөр хичээллэж буй суралцагчийн явцын болон эцсийн үнэлгээ
Энэ удаагийн сургалтад тусгай сургуулиудад багшилж буй ялгаатай хэрэгцээтэй багш нар хамрагдаж байгаа бөгөөд дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээ үзүүлж, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсэн. Тус сургалтыг бүх хүүхдэд хүртээмжтэйгээр баригдсан Хан-Уул дүүргийн 75, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр зохион байгуулж байгаа нь сургалтад оролцогч багш нарт ялгаатай хэрэгцээтэй хүний онцлогийг ойлгох, сургалтын хүртээмжтэй орчинтой бодитоор танилцах боломжийг олгосноороо давуу талтай юм.