Азийн физикийн олимдиадын хүрээнд зохион байгуулагдаж буй "Монголын физикчдийн үндэсний сургалт- зөвлөгөөн" өнөөдөр буву наймдугаар сарын 21-нд эхэллээ.
Физикийн судлагдахууны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудал, гарц-шийдэл, туршлага, багш нарын хамтын ажиллагаа, манлайллыг нэмэгдүүлэх, физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд "Монголын физикчдийн үндэсний сургалт- зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна.
Монгол Улсын ерөнхий боловсролын 859 сургуульд 1248 физикийн багш ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн сургалт зөвлөгөөнд ЕБС-ийн физикийн 750 багш, БШУГ, НБГ-ын физик, шинжлэх ухааны мэргэжилтэн 22, их сургуулийн 28 багш, нийт 800 багш мэргэжилтний төлөөлөл оролцож байгаа аж.
Нийт физикийн багш нарын 45.2 хувь нь эрэгтэй багш байгаа нь бусад судлагдахуунтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Эдгээр багш нарын 28,4 хувь нь 20-оос дээш ажилласан туршлагатай бол 1-10 хүртэл жил ажиллаж буй залуу багш 38,7 хувийг эзэлж байна. Зөвлөх зэрэгтэй 20 физикийн багш ажиллаж байна.
"Монголын физикчдийн үндэсний сургалт- зөвлөгөөн"-өөс физикийн багш нарт зориулсан эмхэтгэл гаргах юм.