Ажилгүйдлийн мэдээлэл олон нийтэд ил болсон даруйдаа дэлхий дахинд шуугиан дагуулсан. Хятад улсын ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ зургаадугаар сард 16-24 насныханы ажилгүйдлийн түвшин түвшин 21.3 хувьтай гарчээ гарсан бол дараагийн сард 5.3 хувиар нэмэгдсэн байна.
Тэгвэл тус улс өнгөрсөн сараас ажилгүйдлийн мэдээллээ олон нийтэд хуваалцахаа түр зогсоожээ. Хятадын Үндэсний статистикийн хороо ээлжит тайлангаа тавихдаа эдийн засгийн энгийн үзүүлэлтүүдээ танилцуусан байна.Урьд нь 16-24 нөсныханы ажилгүйдэлийн мэдээллийг сар бүр танилцуулдаг байсан.
Үндэсний статистикийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй хэлэхдээ “Одоогийн статистикийг сайжруулах шаардлагатай байгаа. Энэ насны оюутнуудийн тоо сүүлийн жилүүдэд өссөн. Тэдний үндсэн үүрэг бол ажил хайх биш суралцах. Сургуулиа төгсөхөөсөө өмнө ажил хайгаад эхэлсэн оюутануудыг энэ тоонд оруулах уу үгүй юу гэдэг дээр хүн бүр өөр өөр бодолтой байна. Тооцооллийн аргаа сайжруулахын тулд илүү нарийн судалгаа хийнэ. Үүний дараа мэдээллээ дахин танилцуулна” гэв.
Түүний мэдэгдэл мөн л Хятадын цахим сүлжээнд шуугиан тарьлаа. “Яг одоогийн тоон мэдээлэл хэтэрхий муу байгаа тул түр зуур харахгүй байцгаая” гэж “Weibo”-д нэгэн иргэний бичсэн сэтгэгдэл маш их хандалт авчээ.
Хятадад энэ жил 11.6 сая төгсөгч ажил хайж буй гэх мэдээлэл байна. Covid-19 цар тахлын дараа Хятадын эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй байгаа тул тэдний ирээдүй бүрхэг байна гэж дүгнэжээ.
Эх сурвалж: CCN
Х.Түмэнжаргал