Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн Зөн Монгол“ ОУБ болон БЗД-ийн ЗДТГ хамтран 10 өрхөд таван ханатайгэр гардуулан өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 10 өрхөд гэр гардуулан өглөө.

Энэ талаар БЗД-ийн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд болсон үерт олон айл өрх автаж, ихээхэн хэмжээний хохирол амссан. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран эдгээр айл өрхөд эд материалын тусламж үзүүлсээр байна.

Тухайлбал өнөөдөр БЗД-ийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia байгууллагатай хамтран 10 өрхөд таван ханатай гэр гардууллаа. Өмнө тус байгууллагаас 150 өрх айлд эрүүл мэндийн болон хүнсний багц өгч дэмжлэг үзүүлсэн юм.

Дэлхийн Зөн Швейцарын санхүүжилттэй “Үерийн хариу арга хэмжээ” төслийн хүрээнд мөн шаардлагатай үед ашиглах техник хэрэгслийг хүлээлгэн өглөө. Зарим хороодод эдгээр тоног төхөөрөмжүүдийг өгөх бөгөөд үерийн ус соруулах зэрэг эрсдлийг хохирол багатай даван туулахад ашиглах боломжтой болж байна.

Автобусны таван эцсийн буудлыг ашиглалтад оруулна
Автобусны таван эцсийн буудлыг ашиглалтад оруулна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.