Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын цахилгаан эрчим хүчийг холбожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ наймдугаар сарын 13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин А, Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар (5 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасарсан.

Үүн дагуу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот, Архангай, Орхон, Өвөрхангай аймаг дахь салбаруудын нийт 80 ажилтан, 24 техниктэйгээр сэргээн босгох ажлыг зохион байгуулж, наймдугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагт гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн горимд оруулсан байна.

Энэ хичээлийн жилд зургаан Политехник коллеж Олон Улсын IT хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Энэ хичээлийн жилд зургаан Политехник коллеж Олон Улсын IT хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
 
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.