Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭШХ: Монголын утга зохиолын шилдэг бүтээл “Тунгалаг Тамир” романыг Франц хэл рүү хөрвүүлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 6 секунд

МУИС-ийн Эрдмийн их танхимд “Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь уран зохиол судлалын чиглэлээр мэргэшсэн Оросын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг дэлхийн 6 орны 70 гаруй монголч эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтаа танилцуулан монголын уран зохиолын эрт, эдүгээгийн түүх, уламжлал шинэчлэл, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, тархан суурьшсан монголчуудын уран зохиолын хөгжил, өөрчлөлт, зохиолч, зохиолын үнэ цэнийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж нийт монгол угсаатны соёл, түүхийн олон чухал зангилаа асуудалд тодорхой хариу өгөх, урьд өмнө байгаагүй шинэ баяжилт, эрэл хайгуул, туршилтыг нэгтгэн дүгнэж өвөрмөц онцлог ялгаа заагийг тогтоох, нийтлэг шинжийг аж ахуй, түүх, угсаатны бүх л хүрээнд нь дүгнэж, Монголын уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

Зохиолч, яруу найрагчид маань ард түмнээ соён гэгээрүүлж, төрт ёс, түүхэн уламжлал, өв соёлын тухай туурвиж, улс үндэстнийхээ оюуны дархлаа болж дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголын утга зохиол, яруу найргийг дэлхийд сурталчлах, гадаадын бүтээлийг эх монгол хэлнээ орчуулах, эрдэм шинжилгээний хурал уулзалтыг зохион байгуулж судлал, шүүмжийг хөгжүүлэх, харилцан уран зохиолын орчуулагч бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгамдсан хэвээр байна.

Иймд Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр үндэсний онцлогтой утга зохиолын шилдэг бүтээлийн нэг болох “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү, БНХАУ-тай хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах, 5 дугаар сард Олон улсын яруу найргийн форумыг зохион байгуулан монголын яруу найргийн онтологийг гадаадын зарим оронд хэвлэн нийтлэх ажлууд хийгдэж байна.

“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форумын хүрээнд:

1. Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжинашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан хурал

2. Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал

3. “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр хурал 2өдөр үргэлжлэх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:  Монгол Улсын түүхийн хосгүй өв, соёл, археологийн үнэт олдвор бүхий газруудыг улсын тусгай хэрэгцээнд авна
УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын түүхийн хосгүй өв, соёл, археологийн үнэт олдвор бүхий газруудыг улсын тусгай хэрэгцээнд авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.