ДАТА: 1072 хувьцааны ногдол ашигт тараасан 2.7 их наяд төгрөгөөр 100 гаруй сургууль, 250-400 цэцэрлэг эсвэл 400-650 мВт-ын ДЦС барих байжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 34 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэг иргэнд 2025 оны ногдол ашиг 63.242 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл иргэдийн дунд “Хоёрын хооронд ийм хэмжээний мөнгө бэлнээр тарааж үнийн өсөлтийг дэмжиж байхаар хэрэгтэй бүтээн байгуулалт, улс орны тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд зарцуул” гэж үзэх хэсэг ч байгаа юм.

Хамгийн анх 2011 оны гуравдугаар сарын 31-нд тухайн үеийн Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тогтоол гаргасны дагуу 2012 оноос Монгол Улсын иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа олгож эхэлсэн байдаг. Харин ногдол ашгийн тухайд, анх 2020 онд нэг хувьцааг 90 төгрөгөөр тооцож, иргэн тус бүрд 96.480 төгрөг олгосон бол 2021-2022 онд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ногдол ашиг хуваарилаагүй байна.

Тэгвэл 2023 онд нэг ширхэг хувьцааг 266 төгрөгөөр тооцож, иргэн бүрд 256 мянган төгрөг олгожээ. Харин 2024 оны ногдол ашгийг гурван үе шаттайгаар буюу 2024 оны 12-р сард 121.500 төгрөг, 2025 оны 2-р сард 100.006 төгрөг, 2025 оны 4-р сард 93.500 төгрөг олгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд нийт 3.4 сая иргэнд 2.7 их наяд орчим төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараасан байна. Тэгвэл энэ мөнгөөр Монгол Улсад үр ашигтай ямар бүтээн байгуулалтууд хийж болох байсан талаарх тооцооллыг танилцуулъя.

Авто зам

-1 км хатуу хучилттай авто замыг дунджаар 1-3 тэрбум төгрөгөөр барина гэж үзвэл, 800-2000 км зам барих боломжтой аж.

Сургууль, цэцэрлэг

-640–960 хүүхдийн сургууль барих өртөг 15–25 тэрбум төгрөг гэж үзвэл 100 гаруй сургууль барина. Харин 150–240 хүүхдийн цэцэрлэг 5-10 тэрбум төгрөг гэж үзвэл 250-400 цэцэрлэг барих мөнгө юм байна.

Эрүүл мэнд

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн иж бүрэн шинэ барилга, тоног төхөөрөмжийг 20–40 тэрбум төгрөгт багтаана гэж тооцвол 60-100 эмнэлэг шинэчлэх, шинээр барих боломжтой байна.

Тэгвэл хамгийн их хэл ам дагуулаад буй эрчим хүчний салбарт дээрх мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн бол:

1. Дулааны цахилгаан станц (ДЦС)

-1 МВт дулааны станцын өртөг ойролцоогоор 4-6 тэрбум төгрөг гэж үзвэл, 2.7 их наяд төгрөгөөр 400–650 МВт хүчин чадалтай станц барьж байгуулж, Улаанбаатар хотын эрчим хүчний ачааллыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой байжээ.

2. Сэргээгдэх эрчим хүч

-1 МВт салхин станц 3-4 тэрбум төгрөг, 1 МВт нарны станц 2-3 тэрбум төгрөг гэж үзвэл, ногдол ашиг хэлбэрээр тараагаад буй 2.7 их наяд төгрөгөөр 650–850 МВт салхин, эсвэл 900–1,200 МВт нараар ажиллах сэргээгдэх эрчим хүч бий болгох байв.

Найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг нарын хоршил
Найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг нарын хоршил
 
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!