Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн паралимпид оролцох тамирчдыг үдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Итали Улсын Милан, Кортина хотод 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын XIV наадамд дэлхийн 50 орны 665 тамирчин өрсөлдөж, спортын зургаан төрөлд наадмын тэмцээнүүд явагдан, 79 багц медалийн эзэд тодорно. “Милан Кортина-2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Өвлийн паралимпын XIV наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 километрийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нь жиант слалом ба слаломын 2 төрөлд өрсөлдөнө. Монголын гурван тамирчдаа Үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар удирдан наадамд оролцоно.

Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
 
ГИХГ: Гадаадын 277 иргэнийг албадан гаргав
ГИХГ: Гадаадын 277 иргэнийг албадан гаргав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.