Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгад Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан байна. Тус барилгыг “Батс-Өргөө” ХХК барьж гүйцэтгэжээ.
Сургууль, цэцэрлэгийн дууссан барилгын ажлын мэдээллийг оруулахдаа бусад гүйцэтгэгч компаниуд үлгэр жишээ аваасай, хүүхдүүдэд зориулагдсан юм шүү гэдэг өнцгөөс хариуцлагатай хандаж, чанартай гүйцэтгээсэй гэснийх.
Нөгөө талдаа гүйцэтгэл гаргаж өгөх бүрд Сангийн яам түргэн шуурхай санхүүжилтийг шийдэхээр болсон. Ажлын хэсэгт барилгын ажлыг түргэвчлэх төрийн бүхий л салбараас, ажил хариуцсан дарга нар багтсан болохоор хүнд сурталгүй асуудлыг дор дор нь шийдэх боломж бүрдсэн.