Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнх-Эрдэнэ: С.Чулууныг ОУМСХ-ны нарийн бичгээс “халъя”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ нүүр номоороо дамжуулан Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор С.Чулууны талаар мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр уг мэдэгдэлдээ С.Чулууны эрдмийн ёс зүйг уландаа гишгэсэн үйлдлийг тэвчээртэй ажиглаж ирсэн тухайгаа өгүүлж, түүнийг Олон улсын монгол судлалын холбооны нарийн бичгийн даргын албан тушаалаас халах хэрэгтэй гэсэн санал санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж буй илэрхийлсэн байна. Энэхүү мэдэгдэл нь монгол судлалын салбарынхан, олон нийтийн анхаарлыг нэлээд татаж, асуудлыг хэрхэн шийдэх тухай маргаан мэтгэлцээн рүү хөтөлсөн бөгөөд судлаачид ээлж дараалан байр сууриа илэрхийлж эхэллээ.

Ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, Үндэсний архивын баримтыг гадаад улсад скайнэрдаж шилжүүлсэн зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй С.Чулуун нь Чингис хаан музейн захирлаас гадна Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2016 оноос хойш хашиж байгаа ажээ.

Мэдэгдэлд,

Нэрт Монголч эрдэмтэн, Пеннсилваны Их Сургуулийн Профессор, ОУМСХ-ны Дэд Ерөнхийлөгч Кристофер Этвүүд (Christopher Atwood) Shine Mongol Ganbaa-ийн С. Чулууныг ОУМСХ-ны нарийн бичгээс “халъя” гэсэн постыг дэмжсэн байна. Дээрх пост зохиогчийн хэлснээр үнэхээр “нахальный” (impertinent/impudent) үг хэллэг хэргэлсэн ч Профессор Этвүүд дэмжиж. Түүний тэвчээр үнэхээр алдагдсных буйзаа! Профессор Этвүүд бүх цаг үеийн шилдэг Монгол судлаач төдийгүй, ёс зүйтэй цэвэр эрдэмтэн нэгэн. Эрдмийн ёс зүйг уландаа гишгиж буйг удтал тэвчсний эцэст арга буюу хийсэн үйлдэл төдийгүй Монгол судлаачдад, мөн ОУМСХ-ныхонд ч хандсан “уриалга” бизээ. Миний бие болж буй үйл явцыг мөн тэвчээртэй ажиглаж ирсэн. Профессор Этвүүдийн “уриалгыг” бүрэн дүүрэн дэмжиж буйгаа үүгээр илэрхийлж байна. Та бүхэн мөн байр сууриа илэрхийлнэ үү! Жич: Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (МIT) Профессор Б. Мандухай (Manduhai Buyandelger) ч мөн уг постыг дэмжсэн юм байна. Мандухай нь Харвардын Их Сургуульд магистр, доктороо хамгаалж, улмаар Харвардын Судлаачдын Нийгэмд (Harvard Society of Fellows) докторын дараах судалгаагаа хийж, Чикагогийн Их Сургуулийн хэвлэлд хоёр ч номоо хэвлүүлсэн Өрнөдийн шилдэг, гэхдээ Монгол, эрдэмтэн гэдгийг та бүхэн мэдэх буйзаа.

Ташрамд, Брилл хэвлэлийн газар Л.Мөнх-Эрдэнийн The Taiji Government and the Rise of the Warrior State, The Nomadic Leviathan гэсэн нэг сэдэвт хоёр бүтээлийг нь хэвлэсэн юм.

E-barimt аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ бүтэн жилээр төлөх боломжтой
E-barimt аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ бүтэн жилээр төлөх боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.