Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нүүрсний гэх хэргээр хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хоригдох хугацааг дахин нэг сараар сунгаж шийдвэрлэсэн талаар ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Хэргийг нэхэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар нүүрсний хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий найман хүнийг саатуулсан байдаг.

Тодруулбал, Б.Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татсан бөгөөд прокуророос энэ сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.

ЗӨВЛӨГӨӨ: Хүчтэй аянга цахилгааны үед гартаа барьсан зонтикоо хаях, цэнэглэж байгаа утсаа барихгүй байх
ЗӨВЛӨГӨӨ: Хүчтэй аянга цахилгааны үед гартаа барьсан зонтикоо хаях, цэнэглэж байгаа утсаа барихгүй байх
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд