"Rubik's WCA World Championship 2023" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Монголын Хурдны Шоочдын Холбоо”-ны 19 тамирчин оролцоход БНСУ -руу өнөөдөр мордлоо. Уг тэмцээн нь манай улсын оролцож байгаа хоёр дахь дэлхийн аварга шалгуурлах тэмцээн юм. Оролцож байгаа тамирчдаас хамгийн бяцхан тамирчин зургаан настай бол хамгийн ахмад тамирчин 31 настай байна.
Нийт 62 орны 1400 тамирчин оролцох бөгөөд тэмцээн наймдугаар сарын 12-15-ны өдрүүдэд 17 төрөлд нийт 17 багц медалийн төлөө өрсөлдөх аж. Рубик шооны спортын тэмцээн нь нас болон хүйсийн ангилалгүйгээр зохион байгуулагддаг бөгөөд 3х3 шооны төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болдог юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа буюу 2017, 2019 гэсэн сондгой тоогоор төгссөн жилүүдэд тогтмол зохион байгуулагддаг ба уг спортын хамгийн сонирхолтой зүйл нь шоо эвлүүлж чаддаг хүн бүр дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн бүртгүүлээд шууд оролцох боломжтой.