Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн гамшгийн дараах сэргээн босголт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гуравдахь өдрөө үргэлжилж байна. Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллаж буй талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл үерийн гамшгийн дараа төв зам, нүүрний эгнээний айл, өрхийн хашаан дахь лаг, хагшаасыг цэвэрлэж дууссан бол өнөөдрөөс хоёр, гуравдугаар эгнээний айл өрхийн хашааг цэвэрлэж эхлээд байна.

Иргэд бухимдал, стрессээ илэрхийлэхдээ галт зэвсэг, хутга зэрэг аюултай зэвсэг хэрэглэсэн хоёр тохиолдол бүртгэгджээ
Иргэд бухимдал, стрессээ илэрхийлэхдээ галт зэвсэг, хутга зэрэг аюултай зэвсэг хэрэглэсэн хоёр тохиолдол бүртгэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.