Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд тарваган тахал өвчний 1 тохиолдол бүртгэгдэж, өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Энэ сарын 8-н буюу өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлжээ. Улмаар нэгдүгээр хавьтлын 5 хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлсэн. Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү хэмээлээ.

Хүн хутгалж гэмтээсэн иргэн 5 удаа ял шийтгэгдсэн, хар тамхины хэргээр шалгагдаж байжээ
Хүн хутгалж гэмтээсэн иргэн 5 удаа ял шийтгэгдсэн, хар тамхины хэргээр шалгагдаж байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд