Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл хотод орсон түр зуурын усархаг борооны улмаас уулын үер бууж бидний нэрлэж заншсанаар Монель, Дарь эх орчмын олон айл өрх үерт автсан харамсалтай хэрэг болсон. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа ч иргэд өөрсдийн гэр орноо цэвэрлэж, эдлэж хэрэглэх нэг ч тавилгагүй, өмссөн хувцастайгаа үлдсэн байна. Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг нөхцөл байдал ямар байгаа талаар БЗД-ийн 21-р хороо, Бага дарь эх орчмоос дараах сурвалжилгаа бэлтгэлээ.