Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус сургуулийн барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.

Сургуулийн шинэ барилгын зураг төслийг "Криетив монголиа" ХХК боловсруулж, барилга угсралтын ажил "Би Энд Би Констракшн" ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Үерийн голомтод 400 гаруй цэрэг алба хаагч ажиллаж байна
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Үерийн голомтод 400 гаруй цэрэг алба хаагч ажиллаж байна
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.