Өнөөдөр 20.00 цагийн орчимд орсон борооны улмаас БЗД-ийн 21, 27 дугаар хороо Дарь-Эх орчимд үер буусан. Улмаар цахилгааны шон унаж, 3 хүн тогонд цохиулснаас 28, 60 настай хоёр хүн нас барсан. Мөн дахин нэг хүний цогцсыг гэрээс нь олжээ.
Түүнчлэн аав, ээжтэйгээ машинд явж байгаад үерт урссан 10 сартай хүүхдийн цогцсыг дөнгөж сая оллоо. Тодруулбал, тус машин үерт урссаны улмаас аав, ээж нь ухаангүй ГССҮТ-д хүргэгдэж, хүүхдийг эрэн хайх ажлыг эхлүүлээд байсан юм. Гэвч дөнгөж сая онцгой, цагдаагийн албан хаагчид хүүхдийн цогцсыг олсон байна.
Харин хүүхдийн эцэг эх ухаан орж, хажуу машинаасаа тусламж хүсэх гээд хүүхдээ аваад, машиныхаа хамар дээр тавиад эргээд хартал урсчихсан гэж мэдүүлжээ.