Хүчтэй үер буусны улмаас хоёр иргэн тогонд цохиулж амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Дарь-Эхээс Шинэ монел руу эргэдэг дээр гэрлийн шон унаж, 3 хүн тогонд цохиулж, 2 нь нас барсан юм.
БЗД-ийн 21-р хороо, “Бага дарь эх … тоотод цахилгаанд цохиулсан хүмүүс байна” гэх мэдээллийг шалгахад, ХЭА-ийн Хэрлэн сумын 2-р баг, 2 гудамжинд суух иргэн 60 настай эмэгтэй М, 28 настай эмэгтэй О нар цахилгаанд цохиулж нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.
Тэд Улаанбаатар хотод түр ирээд байжээ.
Одоогоор цогцсыг зөөвөрлөж байгаа бөгөөд дараа нь тээврийн хэрэгслүүд ачиж эхэлнэ гэж албаны хүмүүс мэдээллээ. Түүнчлэн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлийг НОК-оос өгчээ.