Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эрдэнэхүү: Хавдрын эсийг устгах шинэ технологийг нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд
МPA

"Элэгний 7 хоног" аянтай холбоотой тайлбар мэдээлэл өгөхөөр ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү "Монголд Хавдар Судлалын Үндэсний Төв үүсэн байгуулагдсан цагаас хойш олон жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хавдар судлалын салбар хөгжиж ирлээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд элэг цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр ажилласан. Хичээл зүтгэл гаргаж ирсний хүрээнд манай улсын элэг, цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээний хөгжил орчин үетэй хэр хөл нийлж явааг тодорхойлох зорилгоор дараа долоо хоногт элэг, цөс, нойр булчирхайн хавдрын 7 хоногийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү ажлын хүрээнд:

  1. ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн хавдрын тасаг үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд Япон, Солонгос, Франц, Хятад, Казахстан зэрэг дэлхийн олон улсаас энэ салбарыг тодорхойлогч эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд хүрэлцэн ирнэ. Эдгээр эрхэм туршлагаа хуваалцаж, бидний хийж буй зүйлсэд үнэлгээ өгч, бид суралцах боломж бүрдэж байна. Ингэхдээ олон улсын мэргэжилтнүүд ХСҮТ-д хийгдэх хагалгаануудыг өөрсдөө хийгээд, эмч нарт шууд дамжуулж, туршлага солилцон, хэлэлцүүлэг, үнэлгээ хийх юм.
  2. Элэг бүтэн Монгол төслийн хүрээнд олон амжилт гаргасны хажуугаар мэс заслын эмчилгээ, химийн болон туяа эмчилгээ гэсэн цогц эмчилгээг ХСҮТ дээр нутагшуулсны хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг цогцоор хүргэх боломжтой болсон. Үүний хүрээнд хийж буй ажлуудаа тайлагнах илтгэлүүд тавигдана.
  3. Улсын нэгдүгээр эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, Интермед болон Монгол-Япон эмнэлгийн олон эмч мэргэжилтнүүд энэхүү хуралд оролцож, өөрсдийн хийж буй ажлаа танилцуулна.
  4. Гаднын мэргэжилтнүүд Монголд хийгдэж байгаагүй аргуудыг танилцуулна.

Мөн Монгол Улсад энэ жилээс дархлаа эмчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. Ингэснээр Монгол хүнд дархлаа эмчилгээ нэвтрэх боломжтой болно. Ирэх долоо хоногт ирэх олон улсын мэргэжилтнүүд уг эмчилгээний үр дүн олон улсад ямар байгааг мөн танилцуулах онцлогтой.

Дархлаа эмчилгээ гэдэг нь хүний биеийн дархлаа эсүүдийг идэвхжүүлж, тэр эсүүдээр дамжуулан хавдрыг устгах шинэ эмчилгээний технологи юм.

Мөн Тэрбээр Элэг, цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээний хөгжлийг тодорхойлогч дэлхийн олон улсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд ирэх долоо хоногт манай улсад ирэх гэж буйг онцоллоо.

ОБЕГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
ОБЕГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.