Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 35 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/ Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-80 см Сөгнөгөр гол, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см давсан байна. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 14 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 5-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн 8 дугаар сарын 5-6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УБТЗ: Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэрэгний аяллыг энэ сарын 7-ноос зогсоож байна
УБТЗ: Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэрэгний аяллыг энэ сарын 7-ноос зогсоож байна
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.