Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Л.Остин энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа. Бид АНУ, Монголын хоёр талын харилцаа бат бөх байгааг ярилцаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо" хэмээжээ.
Today I met with Mongolian Prime Minister Luvsannamsrain Oyun-Erdene. We reaffirmed the strength of the U.S.-Mongolian bilateral relationship and explored ways to enhance defense cooperation.
Readout: https://t.co/O938ejM3xe pic.twitter.com/5KRwpYUinu
— Secretary of Defense Lloyd J. Austin III (@SecDef) August 3, 2023