Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжин хотод буусан үерт амиа алдсан хүний тоо 20 хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд
Гэрэл зургийг CNN

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үргэлжлэн орсон бороотой холбоотойгоор Бээжин хотын Ус судлалын ерөнхий газраас 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр “Улаан түвшин”-ий сэрэмжлүүлэг гаргаж, гол, мөрний ай сав газар амарч, зугаалахгүй байх анхааруулга өгсөн билээ.

Тус борооны улмаас Бээжин хот үерт автаж, 20 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр Бээжин хотын 11 иргэн, Хэбэй мужийн есөн иргэн амиа алдсан гэв. Мөн тус хотын Фаншан дүүрэгт 60 мянга гаруй айлын цахилгааныг таслаад байгаа аж. Эрсдэл өндөртэй бүсэд байрлах 125 мянган иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүний хэргийг өчигдөр ШҮҮХЭД шилжүүлж, худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэх зүйл анги НЭМЭГДЖЭЭ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүний хэргийг өчигдөр ШҮҮХЭД шилжүүлж, худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэх зүйл анги НЭМЭГДЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд