Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Найман ишигний“ гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

"Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс "Найман ишигний" гэх хэргийг хянан шийдвэрлэсэн. Тэгвэл уг хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гомдол гаргасан юм. Үүнийг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан бөгөөд өнөөдөр /2023.08.02/ өдрийн 10:00 цагт шүүх хуралдаан эхлэх юм.

Энэ талаар ШЕЗ-өөс "Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн №45 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Хэнтий аймгийн шүүхийн байранд товлосон.

Шүүх хуралдаанд суух хүсэлтэй сэтгүүлчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны цахим хаягаар дамжуулан бүртгэлээ. Бүртгэлийг зарлаж, мэдээлсний дагуу өчигдөр /2023.08.01/ 16:00 цагт хааж, гурван сэтгүүлч бүртгүүлснээс "Зариг.мн" сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, "Аруухан.мн" сайтын сэтгүүлч сэтгүүлч Э.Отгонбаяр нар ажиглагчаар суухаар болов.

Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах зорилгоор техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж байна. Шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” фэйсбүүк хуудсаар шууд болон танхимын гадна дэлгэцээр дамжуулна" гэх мэдээллийг өглөө.

ОБЕГ: Хүчтэй аадар бороо орсны улмаас уруйн үер бууж, ээж хүү хоёр гэртэйгээ урсаж нас барлаа
ОБЕГ: Хүчтэй аадар бороо орсны улмаас уруйн үер бууж, ээж хүү хоёр гэртэйгээ урсаж нас барлаа
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.