Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Шүүгдэгч нарын ээж Б.Дайриймааг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцэхээр боллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс "Найман ишигний" гэх хэргийг хянан шийдвэрлэсэн. Тэгвэл уг хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гомдол гаргасан юм.

Үүнийг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан бөгөөд шүүх хуралдаан өнөөдөр болж, хэргийг Анхан шатны шүүхэд буцааж, эхнэр нөхөр хоёрыг шүүх хурал болтол нь суллах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл шүүгчид "Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гол шалтгааныг Б.Даариймааг цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж үзсэн" хэмээн тайлбарласан юм. Ийнхүү шүүгдэгч нарын ээж болох Б.Даариймаагийн асуудлыг шүүх дахин хэлэлцэхээр боллоо.

Улаанбаатарт 24 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 24 хэмийн дулаан байна
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.