Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дунд оврын 36, цахилгаан, 15 автобус Замын-Үүдэд иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 18 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангаж, төлөвлөсөн ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 65 хувьтай байна.

Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын 16 зуух, тусгай зөвшөөрөлгүй уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 10 зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Өнгөрсөн жил 12 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийсэн. Энэ жил 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байгаа бөгөөд одоогоор таван байршлын ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн байршлуудын ажлыг хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Хотын дарга зам засвар, шинэчлэлийн ажлуудыг хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгов.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Автобусны парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд орж ирж байгаа бөгөөд дунд оврын 36, цахилгаан 15 автобус Замын-Үүдэд ирээд байгаа" гэв.

Он гарснаар импортоор 61 мянган машин орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байна
Он гарснаар импортоор 61 мянган машин орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.