Үндэсний их баяр наадам зохион байгуулахаар найман салбар хороо бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч усархаг борооны улмаас уралдааныг хойшлууллаа.
Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс Шадар сайд өнөөдрийн гурван насны уралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Тиймээс хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны уралдааныг долоодугаар сарын 13-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.
Ташрамд дурдахад, Шадар сайд Я.Содбаатар өчигдөр "XIII зуун" цогцолборт наадмын бэлтгэл, бэлэн байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр бүх талын аюулгүй байдлыг хангах, үер усны аюулаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг тооцоолж бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд анхааруулсан юм. Өнөөдөр Шадар сайд Хүй долоон худагт ажиллана гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.