Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын Аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч Хурдан морины комисс хассан юм.
Тэгвэл түүний хээр моринд хүндэтгэл үзүүлэн Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын Манлай уяач Г.Содном хурдан удмын даага бэлэглэжээ. Энэ талаар тэрбээр,
"Хэнтий нутгийн манлай уяач Г.Содном гуай Хээр морины минь түрүүг хурдан удмын даагаар мялааж хүндэтгэл үзүүлэн "Миний дүү олон жил айраг түрүү авнаа" гэж хэлээд хоёр хацрыг минь үнссэн нь надад маш их урам зориг өгсөн. Танд талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсье.
Буруу шийдвэр гаргасан морины комиссын цөөхөн хүнээс болж Хэнтий нутгийн ард түмнийг битгий харлуулаарай гэж та бүхнээсээ хүсье. Хэнтий нутгийн ард түмэн буруугүй шүү" хэмээжээ.