Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад Монголын баг тусгай байранд шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Шведийн Лунд хотод долоодугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI 2023)-д Монголын баг амжилттай оролцож Эрхэт-Эрдэм сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ тусгай байранд шалгарчээ. Энэхүү олимпиадад Монгол Улс хоёр дахь жилдээ оролцож байна.

Энэ жил Монгол Улсыг төлөөлж 4 сурагч оролцжээ. Багийн ахлагчаар МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ж.Дашдэмбэрэл, дасгалжуулагч багшаар МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш И.Бямбасүрэн нар ажиллажээ.

"Эрхэт-Эрдэм" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ 192 оноо авч, тусгай байранд шалгарсан бол "Оюунлаг" сургуулийн сурагч А.Ному-Луун 162, АНУ-д суралцдаг Б.Аминжин 108, "Олонлог" сургуулийн сурагч М.Сувд 79 оноо тус тус авч, амжилттай оролцсон байна.

Тус олимпиадад 5 тивийн 52 улсаас 189 оролцогч оролцож, хоёр өдрийн турш 8 бодлогоор программчлалын ур чадвараараа уралдлаа.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиад (IOI)-тай ижил зарчмаар зохион байгуулагддаг. Ингэхдээ компьютерын шинжлэх ухааныг сонирхон судалдаг залуу эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг онцлогтой аж.

Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ
Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ
 
О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ
О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.