Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нар нь гадаадын тусгай албанаас 238 сая 683 мянган төгрөг авсан нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцуулж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэднийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн буруутгасан.

Улмаар гаргасан шийдвэрийнхээ талаар шүүхээс мэдээлэл өглөө.

ШҮҮХ "Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын хэргийг 4 өдөр хаалттай хэлэлцлээ. Улмаар Ц.Хуланг Монгол Улсын иргэд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцож, гүйцэтгэгчээр хамтран ажилласан гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хорих ял оноосон. Б.Отгонбаатарыг энэ гэмт хэрэгт буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн шүүгдэгч нарыг гэмт хэргийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянган төгрөг авах нь тогтоогдсон гэж үзэн, Ц.Хулангаас 159 сая 753 мянган төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая 930 мянган төгрөгийг албадан гаргуулж, улсад шилжүүлэхээр шийдвэрлэлээ" гэлээ.

ШУУД: “Авлига хороолол“ хэмээн нэрлэгдээд буй Aqua Garden-ы барилгын ажил үргэлжилж байна
ШУУД: “Авлига хороолол“ хэмээн нэрлэгдээд буй Aqua Garden-ы барилгын ажил үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.