Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: “Авлига хороолол“ хэмээн нэрлэгдээд буй Aqua Garden-ы барилгын ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Голын гольдролыг өөрчилж барьсан барилгуудыг буулгах саналыг Ерөнхий сайд болон Хотын дарга нарын зүгээс илэрхийлээд байгаа. Мөн барилга байгууламжийн инженерүүдийн зүгээс Aqua garden, S outlet 2 байршлыг нэн яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байдаг.

Гэвч "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden барилгын ажил одоо ч үргэлжилж, гаднах фасадны хэсгийн ажил нь явагдаж байна.

Сануулахад, Барилгын тухай хуулиараа 16-аас дээш давхартай барилгын эхлүүлэх болон үргэлжлүүлэх, зогсоох шийдвэр олгосон байгууллагаас гардаг. Тодруулбал, тус зөвшөөрлийг БХБЯ олгодог юм байна.

Тиймдээ ч Нийслэлийн удирдлагуудын зүгээс Aqua garden барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлсэн аж. Гэтэл өнөөдрийг хүртэл тус яамнаас, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн тус барилгын ажлыг зогсоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

ШУУД: Яруу найрагч Ц.Хуланд ял оноосон асуудлаар шүүхээс мэдээлэл өглөө
ШУУД: Яруу найрагч Ц.Хуланд ял оноосон асуудлаар шүүхээс мэдээлэл өглөө
 
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.