Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Зөрчилтэй газар, төлөвлөлттэй барилгуудыг манай иргэд худалдаж аваад, хөхүүлэн дэмжээд санхүүг нь бэхжүүлээд яваад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар "Үертэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал нь өнгөрсөн 30 жилийн хот төлөвлөлтийн алдаа, мөн замбараагүй газар олголт, голын ай сав, голдирлыг өөрчилсний уршиг. Тухайлбал, Туул гол дагуу, Богд уулын ам, Зайсанд түр отоглох зориулалтаар газар олгож ирсэн. Эцэст нь энэ газруудад отог биш, орон сууцны хорооллын барилгууд босож байна. Тэгэхээр энэ мэт асуудлыг нэн даруй цэгцлэх, хуулийн хүрээнд хоёрдмол байгаа зохицуулалтыг нэг тийш, тодорхой болгох зайлшгүй шаардлагатай.

Энэ бол аль нэг сайд, Хотын даргын хоорондын асуудал биш, хуулийн зохицуулалт нь уялдахгүй, эргээд хариуцлага хүлээх механизм тодорхойгүй байгаа эрх зүйн гажуудал юм. Ерөөс газрын зөвшөөрөл, төлөвлөлт, ашиглалтын зориулалтад хяналт тавих, бүх шатандаа стандартыг мөрдөх, эргээд хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэргээр өмнөх алдаагаа засаж ажиллах нь чухал. Цаашид болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх чиглэлд мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй зөвлөж, шийдвэрүүдээ гаргах ёстой. Олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой хэмээсэн. Зөрчилтэй газар, зөрчилтэй төлөвлөлтөөр барилга орон сууц бариад яваад байна. Түүнийг нь манай иргэд худалдаж аваад, хөхүүлэн дэмжээд санхүүг нь бэхжүүлээд яваад байна. Бидэнд бас алдаа байгаа шүү" гэлээ.

Ж.Алдаржавхлан: Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэл нь ус зайлуулах шугамд зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэж, үерийн ус орж зам удаа дараа эвдэрч байна
Ж.Алдаржавхлан: Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэл нь ус зайлуулах шугамд зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэж, үерийн ус орж зам удаа дараа эвдэрч байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.