Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Хуланд холбогдох шүүх хурал маргааш гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой асуулт, хариулт явагдаж завсарласан. Улмаар даваа гарагийн 09.00 цагт прокурор гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж эхлэх аж.

Сануулахад, Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татан буруутгаж буй. Тодруулбал,

"Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Азийн сурагчдын АШТ-ээс манай баг 12 медаль хүртэж, нийт дүнгээр II байрт шалгарчээ
Азийн сурагчдын АШТ-ээс манай баг 12 медаль хүртэж, нийт дүнгээр II байрт шалгарчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.