Төв аймгийн Эрдэнэсант сум түүхт 100 жилийн ойн хүрээнд дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг босгожээ. Энэ жил дархан аварга мэндэлсний 82 жилийн ой тохиож буй.
Тэрээр 1941 оны могой жилийн зургаадугаар сарын 01-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд Хадан хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 12 хүүхдийн 10 дахь хүү болон төрсөн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга юм. Мөн үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлж, арван нэгэн удаа шөвгөрсөн бөгөөд Монгол Улсын дөрөв дэх дархан аварга юм.
Ж.Мөнхбат нь улсын баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч байсан бөгөөд хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаан даван шөвгөрсөн амжилттай Даяар Монгол түмний хайр, бахархлыг төрүүлсэн агуу аварга байсан аж.