Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОЁЛЫН ЯАМ: Тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч, уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Олон нийтийн цахим сүлжээгээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна" гэсэн утга бүхий мэдээлэл цацагдсанд Соёлын яам "Худал" гэх тайлбарыг өгсөн.

Ингэхдээ "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийн 12.3-т "Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ" гэж заасан бөгөөд энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно" гэсэн байдаг.

Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ зарлагдлаа
Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ зарлагдлаа
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.