Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн долоон байршилд ухаалаг систем бүхий авто зогсоол байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

Тодруулбал, Баянгол дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороолол, “Ард Аюуш”-ийн өргөн чөлөө, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн уулзвараас “Өргөө” кинотеатрын уулзвар хүртэл худалдааны төв орчмын замын урд хойд талд 433 авто зогсоол байгуулах юм.

Мөн Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл, Сөүлийн гудамжны замын урд, хойд талд 145 зогсоолыг замын хажуугийн хяналтын систем бүхий төлбөртэй ухаалаг авто зогсоол болгон шинэ технологи нэвтрүүлэхээр боллоо.

Капитал банкны захирал асан А.Ариунболдод холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Капитал банкны захирал асан А.Ариунболдод холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд