Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Капитал банкны захирал асан А.Ариунболдод холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Капитал банкны захирал асан А.Ариунболдод Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон. Тодруулбал, А.Ариунболдыг Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 104.651.984.834 /нэг зуун дөрвөн тэрбум зургаан зуун тавин нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулснаас 99,351,599,543 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 5.300.385.291 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ариунболд нь 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон.

Харин энэхүү шийдвэрийг Монголбанкнаас эсэргүүцэж, давж заалдахаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм.

Хөрснөөс дээж авч, хөрсний бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байна
Хөрснөөс дээж авч, хөрсний бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.