Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрснөөс дээж авч, хөрсний бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

"Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн 2 инженер, 1 жолооч нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулсан. Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байна" гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг 2023 оны долоодугаар сарын 21-ний өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ
Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд