Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд могойд хатгуулсан 11 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс долоо нь 0-17 насны хүүхэд байжээ.

Бамбай хоншоорт могой

Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн үед үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын #4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

- Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг албаны хүмүүс анхааруулж байна.

ЗӨВЛӨМЖ: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нь
ЗӨВЛӨМЖ: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нь
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.