Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдрөөс эхэлсэн. Тэгвэл ЦЕГ-аас дараах мэдээллийг ирүүллээ.
Тодруулбал, "Шүдлэн насны морины уралдаанаас 30 номерын дугаартай эрэгтэй хүүхэд унаж баруун ташаа зулгарсан шархтай, 3 номерын дугаартай 11 настай эрэгтэй хүүхэд морины урд хөл нь хугарч мориноосор буусан, 49 номерын дугаартай 12 настай эрэгтэй хүүхэд морь нь доглосон байсныг хүүхдүүдийг цагдаагийн алба хаагчид 103-т үзүүлж, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүдэд бүртгүүлж, уяач болон асран хамгаалагч нарт хүлээлгэж өглөө. Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг эцэг эх, асран хамгаалагчид болон уяач нарт зөвлөж байна" гэв.