Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЙЛБАРЛАГЧ С.Шижирбат: Наадмын түрүү найраа допингоор шийдэгддэг болсныг бөхийн хүрээний мэддэг шүү дээ. Үнэн барилдаан ховордсон

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 27 секунд

Тайлбарлагч С.Шижирбат: Энэ жил нийт даваануудын ханш 25-30 тэрбум  төгрөгийн хооронд эргэлдсэн

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Баяр наадмын бөхийн барилдаантай холбоотойгоор тайлбарлагч С.Шижирбат дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Улсын наадамд бөх болгон түрүүлэх гэж очдог гэсэн бодолтой хүмүүс байх юм. Тийм юм байхгүй ээ, үеийн үед хэдхэн бөх л түрүүний төлөө үзэж ирсэн. 1960,70аад онд 2 Мөнх аварга араас нь Хадбаатар Цэрэнтогтох аваргууд гарч ирсэн, 90ээд онд Батэрдэнэ Балжинням Мөнхэрдэнэ араас нь 6 заан гарч ирсэн.

6 зааны үе дуусч араас нь жигдэрсэн юм шиг харагдавч сүүлийн 10аад жилийн наадамд буюу жил болгоноор нь задалвал 10 хүрэхгүй бөх л наадмын түрүүний төлөө үзсэн.

Энэ жилийн наадамд түрүүлэх зорилготой байгаа нь Даян аварга Н.Батсуурь, у.а О.Хангай, у.з Б.Батөлзий, М.Лхагвагэрэл, у.х О.Мөнхэрдэнэ нар байна даа. Орхонбаяр Зоригтбаатар хоёрын бэртэл… Бүрэнтөгс, Пүрэвсайхан хоёр хэр сэргэсэн бэ гэдгээс шалтгаална.

Цолоо ахиулах зорилготой ид үедээ яваа цөөн залуус бна, цол ахиулж болноо, харин түрүүлтлээ урт зам туулнадаа…

Ид үе нь өнгөрсөн болон түрүүлэхгүйгээ мэддэг бөхчүүд хэмжээ хэмжээндээ 3,4,5,6,7гийн даваануудад найраагаа хийх зорилготой очдог.

Наадмаар үнэн барилдаан ховордсон шүү. Найраа допинг хавтгайрч энэ байдлаараа яваад байвал ирээдүйд бүр хэцүүднэ. Найрааг хөдөөнөөс сонгогдсон УИХ-н гишүүд, нутгийн зөвлөлүүд ханш хөөрөгдөж бөхөө хорлосон. Шударгаар олсон мөнгөө найраанд өгөхүү, ямар мөнгө найраанд эргэлдээд бна вэ, тендер нүүрс татвар төлөгчдийн мөнгө үү… Найраа огт байхгүй болно гэж байхгүй ээ гэдэг.

Бөхчүүд өөрсдөө ханш өсгөхгүйгээр барьж байх ёстой. Залуу бөхчүүд мөнгөгүй бол цол авч чадахгүй нь ээ гэдэг болсон. Энэ бол эмгэнэл шүү.

Сэтгэл зүй нь тун тааруу болчихсон, улсын наадмын 4ийн даваа дуусаал 5ын давааны ам авах явц бол нус нулимстайгаа хутгалддаг, мөнгөгүйч мөнчигрөөрөө аралцаад дуусна гэсэн сэтгэл зүйтэй бөх ховордсон,чадвал чадаад чадахгүй бол тэр л биз гэдэг хандлага байх естой.

Өнгөрсөн жилийн наадмаар тунаж начин болсон Батмагнай их спортын хүний сэтгэл зүйг харуулсан. Наадмын 4ийн даваа дуусаал 5ын давааг шууд эхлүүлдэг байя гэж олон жил ярьж байна даа. Цагдаа тагнуулыхан цэнгэлдэхэд бехчүүдийн дунд ороод ажиглалт хийгээд найраа гэдэг юмыг мэддэг болоод удаж байна шүү дээ. Наадмын түрүү найраа допингоор шийдэгддэг болсоныг бөхийн хүрээнийхэн мэддэг шүү дээ" гэжээ.

Г.Занданшатар: Хаврын чуулганаар 2019 оны ҮХНӨ-ийг гүйцээн боловсруулснаар ардчиллаа бэхжүүлж, төлөөллийг хангах, тогтвортой байдлыг бий болгох цогц өөрчлөлтийг хийж чадлаа
Г.Занданшатар: Хаврын чуулганаар 2019 оны ҮХНӨ-ийг гүйцээн боловсруулснаар ардчиллаа бэхжүүлж, төлөөллийг хангах, тогтвортой байдлыг бий болгох цогц өөрчлөлтийг хийж чадлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.