
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр сур, шагайн харваан төрлөөр эхэллээ. Бид наадмын өдрүүдэд зохион байгуулагдах онцлох арга хэмжээ, соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний мэдээллийг нэгтгэн хүргэж байна
2025.07.11
- 07.00-11.00 Азарганы уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 11.00-13.00 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/

- 12.00-16.00 Их насны морьдын уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 13.00-17.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/
- 13.00-13.30 Сурын харвааны нээлтийн үйл ажиллагаа /СУРЫН ТАЛБАЙД/
- 17.30-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/
- 19.00 "NAIR MUSIC CONCERT" JESS IN ULAANBAATAR тоглолт /SOCIAL PAY ПАРК/
- 21.00-22.30 "МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ" жуулчдад зориулсан оройн арга хэмжээ /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/
- 21.00-24.00 "Улаанбаатарын үдэш 2025" үдшийн цэнгүүн /СҮХБААТАРЫН ТАЛБАЙ/
- 24.00 Баяр наадмын ёслолын буудлага /СҮХБААТАРЫН ТАЛБАЙ, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН/
2025.07.12
- 07.00-11.00 Соёолон насны морьдын уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/
- 11.00-12.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/
- 12.00-14.00 Дааганы уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 13.00-21.00 Хүчит бөхийн барилдааны 5-9 даваа /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/
- 21.30-22.00 Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ /ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН/

2025.07.13
- 07.00-08.30 Сонгомол дээд насны морьдын уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 09.00-11.30 Сонгомол дунд насны морьдын уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 11.00-13.00 Жороо морьдын уралдаан /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
- 12.00-19.00 Уяачдын наадам /ХҮЙ ДОЛООН ХУДАГ/
