Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын эдийн засгийн чуулган 2023” форумаар хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг танилцуулна

Огноо
Унших
2 минут 18 секунд

“Монголын эдийн засгийн чуулган – 2023”-ыг “Монголд тавтай морил” уриан дор 2023 оны 7 дугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү чуулган нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих асуудал, шийдлийн талаар хэлэлцэх үндэсний чуулга уулзалт юм. Манай Улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг энэ удаагийн “Монголын эдийн засгийн чуулган 2023”-аар дамжуулан олон улсын хөрөнгө оруулагч нарт хүргэнэ. Үүний зэрэгцээ Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, газрын ховор элементүүд, зэс, ураны боловсруулалтаар бүс нутагтаа тэргүүлэх, Олон улсын банк санхүүгийн төв болох, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж улмаар органик хүнс экспортлох, сэргээгдэх эрчим хүч, шинэ эх үүсвэрийг ашиглаж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах “Шинэ ирээдүй-Шинэ боломж”-ийн тухай хэлэлцэнэ.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг шинэчлэн найруулж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн хориглолт, хязгаарлалтыг арилгах, Газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг танилцуулна. Мөн экспорт, импортын үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай, зардал багатай явуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн болон уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Чуулганд дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын корпораци, Уул уурхайн хөрөнгө оруулагч хүндэт зочид 500, хувийн хэвшлийн 700 төлөөлөл, төрийн байгууллагын 300 төлөөлөгч оролцохоор болоод байна.

ШУУД: “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого ба улс төрийн намууд“ сэдэвт хэлэлцүүлэг болж байна
ШУУД: “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого ба улс төрийн намууд“ сэдэвт хэлэлцүүлэг болж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.