УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, хаах билээ. Тэгвэл нийгмийн даатгалын багц хуульд орж буй малчдын нийгмийн даатгалын тодорхой хувийг төр төлөх хуулийн заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Чоно борооноор гэгч юм болж байна даа. Малчны нийгмийн даатгалыг зээлтэй иргэд төлөх хуулийг УИХ дээр орон нутгаас сонгогдсон гишүүд яг одоо баталж байна. Өнгөрсөн долоо хоногт намрын чуулганаар хэлэлцэхээр болсон гэж байсан боловч. Үндсэн хуулийн цэцэд хандана" гэв.