Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ голын эрэг дагуу байрласан 30 гаруй орон сууцны зоорийн давхар бүхэлдээ усанд автжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сэлбэ гол далангаа даван хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар Буян” компанийн байрлаж буй хэсэг усанд автсан нөхцөл байдалтай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян газар дээр нь танилцлаа.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын зүүн талын хэсэгт байрлах 30 гаруй орон сууцны барилгын зоорийн давхар бүхэлдээ усанд автаж, Онцгой байдлын байгууллагаас 01.00 цагаас эхлэн тухайн байршилд амьдардаг оршин суугчдад сэрэмжлүүлэг мэдээг хүргэж, зоорийн давхарт байсан автомашинуудыг татан гаргах, иргэдийг аюулгүй газарт хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 240 гаруй ажилтан, алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр далангийн суваг шуудууг өргөтгөх, усыг соруулах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

СУРВАЛЖИЛГА: Сэлбэ голын дагуух эрсдэлтэй бүсэд 1000 айл өрх амьдарч байна
СУРВАЛЖИЛГА: Сэлбэ голын дагуух эрсдэлтэй бүсэд 1000 айл өрх амьдарч байна
 
Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ
Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.